Үндсэн агуулга руу шилжих
Заяаны зураасАлгаа уншуулах

Алганы зураас Тань юу өгүүлдэг вэ?

Алгаа уншуулах нь үнэгүй · 1 минут

Юуны тухай мэдмээр байна вэ?

Гурван алхамтай

  1. Сэдвээ сонго

    Хайр, мөнгө, зан чанар, хувь заяа эсвэл хосын алгаас сонгоно. Асуултаа бичих нь заавал биш.

  2. Алганыхаа зургийг ав

    Гараа тэнийлгээд гэрэлтэй газар алганыхаа зургийг авна. Зураг тань утсан дээрээ уншигдаж, хаашаа ч илгээгдэхгүй.

  3. Тайллаа унш

    Алганаас тань харагдсан зураас бүрийг сонгосон сэдэвтэй тань холбон монгол хэлээр тайлна.

Алганы гол зураасууд

Алганы судлал зураас бүрийн урт, гүн, чиглэл, эхлэл төгсгөлийг уншдаг. Таны алганаас эдгээр дөрвөн гол зураасыг харна.

  1. Амьдралын зураас

    Эрхий хурууг тойрон буусан зураас. Эрч хүч, амьдралын хэв маягийг илтгэнэ гэж үздэг.

  2. Ухааны зураас

    Алгыг хөндлөн татсан дунд зураас. Сэтгэх арга барил, шийдвэр гаргах байдлыг илтгэнэ гэж үздэг.

  3. Зүрхний зураас

    Хурууны доогуур татсан дээд зураас. Сэтгэл хөдлөл, хайр дурлалын хандлагыг илтгэнэ гэж үздэг.

  4. Хувь заяаны зураас

    Бугуйнаас дунд хуруу өөд өгссөн босоо зураас. Ажил үйлс, амьдралын замыг илтгэнэ гэж үздэг.

Тайлал ийм харагдана

Зүрхний зураас

Таны зүрхний зураас тод, урт бөгөөд долоовор хурууны доор төгссөн байна. Алганы судлалд ийм зураастай хүнийг сэтгэлээ бүрэн зориулдаг, ойр дотны хүндээ үнэнч гэж үздэг. Ухааны зураас тань алганы доод хэсэг рүү налсан нь уран сэтгэмж, зөн совингоо дагадаг зан чанарыг илтгэнэ гэдэг.

Бүтэн тайлал

7,900₮

  • Таны асуултын хариу
  • Сонгосон сэдэвт тань зориулсан дэлгэрэнгүй тайлал
  • Нэгдсэн дүгнэлт, Танд өгөх зөвлөгөө
  • Алганаасаа 1 асуулт үнэгүй асуух
  • Холбоос, кодоор хүссэн үедээ дахин нээх
  • Бүтэн алганы багц14,900₮

    Дөрвөн сэдвийн тайлал нэг зургаас, шинээр зураг авахгүй

    Тусад нь авбал 31,600₮

  • Хосын алга24,900₮

    Хоёулаа алгаа уншуулж, хамтдаа юу өгүүлдгийг нэг тайлалд уншина.

Алгаа үнэгүй уншуулаад зураасуудаа харна. Бүтэн тайллыг QPay-ээр нэг удаа төлж нээнэ.

Алгаа уншуулах

Түгээмэл асуулт

Алганы тайлал үнэхээр биелэх үү?

Алганы зураас ирээдүйг баттай хэлдэггүй. Тайлал нь алганы судлалын уламжлалт утгад тулгуурласан, өөрийгөө эргэцүүлэх, шинэ өнцгөөс харах хэрэгсэл юм. Зөвлөмж, урам болгон уншаарай.

Тайллыг хэн бичдэг вэ?

Зураасуудыг Таны утсан дээр ажилладаг програм зургаас уншина. Тайллыг хиймэл оюун ухаан алганы судлалын уламжлалт утгад тулгуурлан монгол хэлээр бичнэ.

Алганы зураг минь хаана хадгалагдах вэ?

Хаана ч хадгалагдахгүй. Зураг Таны утсан дээр уншигдаад, интернэтээр хаашаа ч илгээгдэхгүй. Манайд зөвхөн зураасуудын үгэн тайлбар ирнэ.

Аль гарынхаа зургийг авах вэ?

Аль нь ч болно. Зүүн гар төрөлхийн заяа, авьяасыг, баруун гар өөрийн хүчээр бүтээж буй амьдралыг илтгэдэг гэж үздэг.

Хэрхэн төлөх вэ?

QPay-ээр, өөрийн банкны аппаар төлнө. Төлбөр орсны дараа тайлал шууд нээгдэнэ.

Тайллаа дараа нь харж болох уу?

Тийм. Тайлал бүр өөрийн холбоос, 8 тэмдэгтийн кодтой. Холбоосоо алдвал «Кодоор нээх» хуудсанд кодоо оруулаад нээнэ.

Тайлал нээгдээгүй бол?

Төлбөр орсон ч тайлал нээгдээгүй бол бидэнд мэдэгдээрэй. Шалгаад тайллыг нээх эсвэл мөнгийг буцаана.